Gamez -г дагах
Хөтөч: Эхлэл - Мэдээ - Alien Vs Predator

Gamez mN

Gamez.mN - Ханатлаа тогло

Шинэ тоглоомнууд

Шинэ трэйлерүүд

Alien Vs Predator

(0 үнэлэмж, дундаж: 0 од, 5-с)

avs

Удахгүй буюу энэ сарын 16 нд гарах Aliens Vs Predator тоглоомын шинэ хувилбартай холбогдуулан та бүхэнд түүх намтрыг нь танилцуулахаар шийдлээ. Хамгийн анх Харийнхан буюу Alien нь 1979 онд бидэнтэй киногоор танил болж байжээ. Тухайн үедээ төдийгүй одоог хүртэл уг кино нь харийнхны тухай өгүүлсэн хамгийн нэр алдартай киноны нэгд багтдаг аж. Alien гэдэг нь зүгээр л харь гаригынхан гэсэн үг боловч дэлхий даяаар одоог хүртэл Алиен гэдэг үгийг харгис, хүчиллэг цустай араатнаар төсөөлдөг билээ.

Харин энэхүү киноны тоглоом нь хамгийн анх Atari 2006 дээр 1982 онд Alien хэмээх нэрээр гарч байсан байна. доорх видеоноос та бүхэн тоглолтыг нь үзээрэй.

Үнэхээр гайхалтай байгаа биз. Та бүхэн хэрвээ мэдэх бол энэхүү тоглоом нь зүгээр л Pac-Man тоглоомны хуулбар байсан байна. Pac-Man нь 1980 онд анх Японд нээлтээ хийж байжээ.

Alien-с хойш нэг их удалгүй харийнхыг бас нэг өөр хэлбэрээр төсөөлсөн нь Predator юм. Predator бол хэт хөгжсөн бас л нэг төрлийн араатан, анчид юм. Predator киноны анхны хувилбар нь 1987 онд гарсан бөгөөд Арнолд Шварцнеггер тоглож байжээ.

Харин тоглоом нь кинотойгоо нэг онд буюу мөн 1987 онд гарсан байна.

Эхэндээ энэхүү 2 төрлийн харийнхан нь тус тусдаа үйл явдалтай тус тусдаа кино, тоглоомнууд байсан аж. Алиен нь сансар ертөнцөд оршдог нэгэн төрлийн амьтан юм. Хүмүүс тэднийг нууцаар судлан үржүүлж зэвсэг болгон ашиглахыг хүсдэг бөгөөд нэгэн бүсгүй уг туршилтанд нь санамсаргүй оролцож бүр үхэлтэй хүртэл нүүр тулан байж тэднийг устгаж дуусдаг юм. Тэр бүсгүйн дүрд саяхан аватар кинонд дүр бүтээсэн Susan Alexandra "Sigourney" Weaver хэмээх бүсгүй тогложээ.

Харин Предатор бол тэс ондоо зохиолтой юм. Predator ууд нь дэлхий дээр ирж хүмүүсийг агнадаг бөгөөд. Энэ нь зөвхөн нэр хүнд, зугаацлын төлөө ан юм. Харин тэдний энэ удаагийн анд нь Арнолд Шварцнеггер таарч тэд хүнийг биш харин хүн тэднийг агнаснаар дуусдаг аж.

Энэхүү 2 харийнхныг анх Комик номнууд дээр холбосон түүхийг үүсгэж байсан байна. Бүр зөвхөн энэ 2 дүрийг ч бус дээрээс нь Терминаторыг ч Комик номнууд нэгтгэн гаргаж байжээ. Харин энэхүү 2 дүр нэг тоглоом болсон нь 1993 онд ажээ.

Энэ үеээс эхлэн уг дүрүүд маань салшгүй холбоотой болсон бөгөөд түүхүүд нь ч гэсэн өөр болсон юм. Шинэ түүх ёсоор бол Predator ууд Алиен -г дэлхий дээр үржүүлдэг бөгөөд олон жил болсны дараа тэднийг устгаж нэр хүнд олж авдаг аж.

Алиен, Предатор 2 нь нийтдээ 35 тоглоомонд дүрээ бүтээсэн байна. Энэ хугацаанд кино болон тоглоомон дээр тэдний дүр огт өөрчлөгдөөгүй бөгөөд дахин давтагдашгүй хувиршгүй дүрүүд байсаар ирсэн юм.

Харин удахгүй гарах хувилбар нь мөн л Aliens Vs. Predator гэсэн нэртэй юм. Ямар үйл явдлыг, ямар түүх өгүүлэхийг мэдэхгүй байгаа хэдий ч өмнөх хувилбаруудын нэгэн адил Alien, Predator мөн Marine буюу хүнээр тоглох нь мэдэгдэж байгаа. Мөн эдгээр нь бүгд өөр өөрийн түүхтэй тус тусдаа gameplay тэй байх юм. Түүнээс гадна олон хүн тоглох горим нь Гэймерүүдийн хорхойг хамгийн ихээр хүргэж байгаа гэнэ. Одоогоор Демо буюу туршилтын хувилбар нь гарсан байгаа. Та бүхэн доод талаас Трэйлер болон Демо хувилбарыг нь авч үзээрэй.

Татах

http://rapidshare.com/files/346727597/A10backup.db.cw.part1.rar
http://rapidshare.com/files/346727312/A10backup.db.cw.part2.rar
http://rapidshare.com/files/346728326/A10backup.db.cw.part3.rar
http://rapidshare.com/files/346728892/A10backup.db.cw.part4.rar
http://rapidshare.com/files/346729319/A10backup.db.cw.part5.rar
http://rapidshare.com/files/346729603/A10backup.db.cw.part6.rar
Written by :
C.Очир
 

Интернэт чинь удаан, Тоглоом татахад хэцүү байвал энд дараад гэртээ сууж байгаад захиалаад, хүргүүлээд аваарай

iPhone, iPod Touch-д тоглоом суулгах, unlock, jailbreak хийх заавар

World of Warcraft суулгах, тоглох заавар

Та бүхэн дээрх тоглоомыг худалдаж авахыг хүсвэл энд дараарай. Гэрт чинь хүргэж өгөх болно

Уншсан: 868
Сэтгэгдлүүд (11)Add Comment
0
hehe
бичсэн зочны сэтгэгдэл, 2010/02/08
harin naad togloomiig chin l ih sonirhoj bna daa
0
wow
бичсэн зочны сэтгэгдэл, 2010/02/08
damn cool
АНАР
...
бичсэн АНАР, 2010/02/08
ЁОЁ 16 нд ориг нь гарна. ПС нь дээр гарсан тоглоомнууд 5 хоногийн дараа монголд ирдэг гэсэн тэгэхээр 21 нд яаж хүлээнэ дээ! Алуурчны сүсэг 2 бүр 3 сарын 16 нд
АНАР
...
бичсэн АНАР, 2010/02/08
Ингэхэд танай нэвтрүүлэг ОЛЛОО - р гардаг байсан больцон юм уу ?
0
...
бичсэн зочны сэтгэгдэл, 2010/02/09
uuchlarai bolku bhin.Zaawar ntr ogch bolhuu?
C.Очир
...
бичсэн C.Очир, 2010/02/09
setgegdluud uldeesend bayarlalaa.
------------------
oirdoo ajil ihtei zavgui bolohoor nevtruuleg hiij amjihgui l bna. tegehdee udahgui hiij ehlenee. zavgui ch bsan hamaagui.
--------------------
ene beta bolohoor tatah gesnii hereggui gej zovloyo doo. tsagiin garz boloh bh. 16 boltol hulee. gesnees sayhan bioshock garsan terniig togloj bai tasarhai.
0
z.zora
бичсэн зочны сэтгэгдэл, 2010/02/17
smilies/grin.gif ene tegeed bolhuu
0
z.zora
бичсэн зочны сэтгэгдэл, 2010/02/17
admin



Bilguun
???
бичсэн Bilguun, 2010/02/17
za ene togloom neeltee hiijej eee gj tavih bolooguu ymu?smilies/wink.gif
C.Очир
...
бичсэн C.Очир, 2010/02/17
harin saya garsan bna odoo tavinaa
jjagaa
...
бичсэн jjagaa, 2010/03/02
Хүлээж байсан хамаг итгэл найдвар алдсан дургүй хүрмээр тоглоом байна лээ. Эхний 3 цаг тоглоод сүүлдээ залхаж байна лээ. Ядаж байхад зай их эзлэнэ.

Сэтгэгдэл бичих
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид хэрэглэнэ.

busy
 
xbox-360-banner


gamez-delivery-banner
banner

Тоглоом хайх

game.citi.jpg-cs

Серверийн мэдээ

Server updated 3.3.5a NEW!!!
2010/07/31 | frenzymn
article thumbnail

wow.gamez.mn WOW Server 3.3.5a болж Update хийгдэж дууслаа. www.wowwiki.com/patch_mirrors Эндээс Пач энэ тэрээ татна уу.


Server updated 3.3.5a
2010/07/28 | frenzymn
article thumbnail

  wow.gamez.mn WOW Server 3.3.5a болж Update хийгдэж байгаа тул ажиллахгүй. Маргааш ажиллах төлөвлөгөөтэй байна. www.wowwiki.com/patc [ ... ]


Бусад мэдээ

Тусгай булангийн Мэдээ

Defense of The Ancients - AllstarsDoTA Map цуглуулга
2010/06/07 | Mare
article thumbnail

Хэрэглэгчдийн хүсэлтээр DoTA -н Map уудын цуглуулгыг та бүхэндээ хүргэж. Upload хийж өгсөн Mare -т баярлалаа гэж хэлэх [ ... ]


FIFAPractice Arena
2010/04/22 | Sukhbat
article thumbnail


FIFACreate Set Piece
2010/04/22 | Sukhbat
article thumbnail


Бусад мэдээ

Хэлэлцүүлэгт

Re:Event-iin talaar
Purevee 03-09-10 17:06
Re:Event-iin talaar
forthehorde 03-09-10 14:26
Admin Dk-daa bayrllaa
Ameline 03-09-10 13:51
Re:Event-iin talaar
amarsanaa 03-09-10 13:30
Re:Event-iin talaar
Red 02-09-10 22:53

Сэтгэгдлүүд

Нэвтрүүлгүүд

Gamez: Дугаар 9
2010/05/28 | C.Очир


Gamez: Дугаар 8
2010/05/28 | C.Очир


Хэрэглэгчид

0 хэрэглэгчид ба 92 зочид холбоотой

Шинэ зурагнууд


| Холбоо барих - Хаяг | Тоглоом татах суулгах заавар | Тоглоом хайлт | iPhone, iPod Touch-д тоглоом суулгах заавар | Game Centers | Gamez Delivery | SMS зар |