
Уншигчийн хүсэлтээр. Prince of Persia буюу Персийн Ханхүү. Энэхүү дүр нь аль 1989 онд анх тоглоомын ертөнцөд мэндэлсэн аж. Гэхдээ тоглоомын цувралууд нь 3 өөр ханхүүг үзүүлдэг бөгөөд хоорондоо зарим нэг дам ярианаас өөрөөр холбогдодгүй хэдий ч 3 ханхүү маань гурвуулаа биеийн хөгжил сайтай үсэрч дүүлэхдээ гаргуун. Мөн гурвуулаа ямар нэг байдлаар ид шидэнд өртсөн байдаг юм байна. Ингээд бүгдээрээ Персийн Ханхүү хэмээх алдарт цуврал тоглоомын талаар сонирхоцгооё.
Хамгийн анхны Prince of Persia тоглоом нь анх 1989 бүтээгдсэн бөгөөд анхны бүтээгч нь Brøderbund хэмээх компани байсан бөгөөд өөрсдийн бүтээлээ нилээн сүүлд буюу 2000 оны үеээр Ubisoft -д худалдсан байна. Уг компани нь тоглоомын 1 (1989 онд), 2-р (1994) цувралуудыг хийсэн бөгөөд 3 (2003) дахь буюу анхны 3D тоглоомоо өөрийн салбар болох Red Orb Entertainment компаний нэрээр гаргаж байсан байна. Харамсалтай нь гуравдахь цуврал нь компаний санхүүгийн хямралаас болон алдаа болон засваруудыг хяналгүйгээр яаралтай гаргаж борлуулалт нь навс унаж компани ч босох тэнхэлгүй болсон байна. Гэсэн хэдий ч тэдний хийсэн анхны 3 цуврал нь одоог хүртэл олон гэймерүүдийн тоглох дуртай тоглоом хэвээр байна.
Тоглоомын эхний ханхүүгийн түүх нь ядуу нэгнээс эхлэнэ. Персийн Хаан холын улсыг дайлаар мордохоор болж бүх эрх мэдлээ өөрийн хамгийн үнэнч туслах Жафартаа үлдээдэг. Харин Жафар хааныг явмагц Гүнжийг өөртэйгээ гэрлүүлэх гэсэн боловч зөвшөөрөөгүй тул цайзад хорьдог. Харин гүнжид сэтгэл алдарсан нэгэн залууг шоронгийн гүнд аваачиж хорьдог байна. Залуу зүгээр суулгүй шоронгоос оргон цайзын оройд гаран Жафар -г устган гүнжийг аварч улмаар Хаанд таалагдан, шагнал болгон Гүнжийн гарыг гуйж Ханхүү болдог ажээ.
Тоглоомын 2 дохь цуврал болох Prince of Persia 2: The Shadow and the Flame дээр урьдны түүх үргэлжлэх болно. 2 дох цуврал нь бүхэл бүтэн 5 жилийн дараа гарсан боловч тоглоомын түүх нь ердөө л 11 өдрийн дараа гэж үргэлжлэнэ. Сонин тооцоо байгаа биз? Ядуу гуйлгачингаас Ханхүү болсон гол дүр маань (Түүнд хэзээ ч нэр байгаагүй, огт нэр байхгүй) гүнжтэйгээ амар сайхандаа жаргаад ердөө л 11 хонож байтал нэг л өглөө бүх зүйл буруугаар эргэнэ. Түүний өглөө сэрэхэд хувцас нь нооройсон байх бөгөөд ордныхон бүр гүнж хүртэл танихгүй байлаа. Тэрээр гүнжид ойртон яагаад намайг ингэж гайхаж харна вэ гэхэд гүнжийн араас өөртэй нь яг адилхан сайхан хувцасласан хүн гарч ирээд түүнийг барьж авч устгахын тушаана. Энэ хүн бол Жафар байлаа. Үүнийг мэдмэгцээ ханхүү шууд цонхоор үсэрч гаран байдгаараа зугтаан нэгэн усан онгоцон дээр гарч хаашаа ч юм мэдэгдэхгүй алс хол явдаг. Усан онгоц нь явж байгаад цахилгаанд цохиулж сүйрэх бөгөөд ханхүү ухаан алдан унана. Ухаан алдсан ханхүүгийн зүүдэнд нэгэн эмэгтэй орж ирэх бөгөөд өөрийгөө олж уулзахыг хүсдэг байна. Ухаан ороход Ханхүү далайн эрэг дээр нэгэн үл мэдэх арал дээр хэвтэж байдаг. Аралаас Персийг зорин явах хэрэг гардаг бөгөөд ингэж явахдаа тэрээр Зүүдэнд нь орсон эмэгтэйг ээжийгээ гэж олж мэддэг. Аралаас гарч явсны дараа нэгэн шилтгээнд очдог бөгөөд тэнд өөрийн биеийг Сүүдэр болгон салгаж сурдаг бөгөөд Сүүдэр болон Хөх галыг хулгайлж авдаг. Энэхүү хөх гал нь Жафарыг үүрд устгах чадалтай цорын ганц зүйл юм. Ингээд галыг авсны дараа Персид ирэн Жафартай тулалдах бөгөөд Жафар түүнийг илбэдэн өөрийн хараалын газартаа авчрах боловч Ханхүү Хөх галаар түүнийг устгаж гүнж ханхүү 2 дахин амар сайхандаа жаргана. Харин тоглоомыг төгсгөлд тэдний морьтой нисч явахыг нэгэн эмгэн шулам шидэт бөмблөгөндөө харж байдаг бөгөөд энэ 3 дахь цувралын эхлэл юм.
Тоглоомын 3 дахь хувилбар нь 3 хэмжээстээр хийгдсэн бөгөөд тоглоомын түүх нь тодорхойгүй хугацаанаас эхлэнэ. Персийн Хаан өөрийн охин ханхүү 2-г дагуулан ах болох Ассан дээр зочилно. Тэднийг очоод бүжиг үзэн тухлаж суухад нь Хааны бие хамгаалагчдыг бүжигчин алж ханхүүг барин авч Хааныг өөр дээрээ авна. Ханхүү нэгэн шоронд сэрэх бөгөөд тэндээс оргон гарч Хааны Гүнж өөртэй нь биш харин Хааны Ах Ассаны Хүү Ругнортой суух ёстой байсныг олж мэднэ. Тэрээр цааш явж байх замдаа Хааныг Ассан Ханхүүг алах гэж байгааад санаандгүй алсныг мэдэж авах болно. Ингээд Ассан зугтах бөгөөд түүний хүү гүнжийг авч өөр тийш зугтаана. Ханхүү Ассаныг хөөхийн оронд Ругнорыг хөөж эхлэнэ. Харин Ругнор Ханхүүг бууж өгөхгүйгээс гадна гүнж түүнтэй яагаад ч хүлээн зөвшөөрөхгүйг олж мэдэнгүүтээ Гүнжийг алахаар шийдэн няцалдаг машинд түүнийг хийх боловч түүнээс өмнө ханхүү түрүүлж ирэн гүнжийг авран Ругнорыг устгадаг байна. Ийнхүү Эхний Ханхүүгийн түүх дуусна. Харин ам дамжсан яриагаар бол 2 ын төгсгөлд гардаг эмгэн шулам нь Ругнорын ээжгэнэ.
Тоглоомын эхлэл.
Тоглоомын тоглолт.
Тоглоом бүтсэн түүх.
Дараагийн удаад тоглоомын үлдсэн 2 Ханхүүгийн тухай өгүүлэх болно.
iPhone, iPod Touch-д тоглоом суулгах, unlock, jailbreak хийх заавар
World of Warcraft суулгах, тоглох заавар
Та бүхэн дээрх тоглоомыг худалдаж авахыг хүсвэл энд дараарай. Гэрт чинь хүргэж өгөх болно

бичсэн зочны сэтгэгдэл, 2010/01/25
бичсэн зочны сэтгэгдэл, 2010/01/25
бичсэн зочны сэтгэгдэл, 2010/01/25
бичсэн зочны сэтгэгдэл, 2010/01/25
бичсэн зочны сэтгэгдэл, 2010/01/25
бичсэн зочны сэтгэгдэл, 2010/01/25
бичсэн зочны сэтгэгдэл, 2010/01/26
бичсэн зочны сэтгэгдэл, 2010/01/26
бичсэн зочны сэтгэгдэл, 2010/01/26
. Түүхийг нь мэддэгүй байсан юм. Мэдэж авлаа баярлалаа.
бичсэн Anaroda, 2010/01/30





Tegehdee ihenh huuhduud toglood duusgasan bh l daa.
hujaa computer ch geh shig ter chini NINTENDO ahiin doo ene shine uiin huuhduudiig uu?>




GameZ Feed